2011.12.09
Услалтын системүүдийг сэргээн засварлажээ
Услалтын системүүдийг сэргээн засварлажээ
ТОВЧХОН
- Сүүлийн хориод жилд хариуцах эзэнгүй болж, тоногдож дуусаад байсан услалтын системүүдийг энэ онд сэргээн засварласан байна.
Сүүлийн хориод жилд хариуцах эзэнгүй болж, тоногдож дуусаад байсан услалтын системүүдийг энэ онд сэргээн засварласан байна. Огт ашиглахгүй боломжгүй гэж мэргэжлийн хүмүүсийн зүгээс ч, тариаланчдын зүгээс үзэх болсон Увс аймгийн Улаангом суман дахь «Улаан толгой», Говь-Алтай аймгийн Шарга сумын «Урд гол», Өвөрхангай аймгийн Төгрөг сумын «Мазар», Бүрэг сумын «Боригдой» зэрэг услалтын системүүдийн ус хуримтлуулах шороон боомтыг сэргээн засварлажээ. Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын «Хүрхрээ»-гийн услалтын системийн ус хураах санд тунасан 0.7-1.5 метр зузаан лайг цэвэрлэж, шороон даланг өндөрлөн усны багтаамжийг 9000 шоо метрээр нэмэгдүүлсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд 1.7 сая шоо метр усыг тариаланд хэрэглэх боломжтой болжээ.
Нийтлэлч
Я.Баяраа
Эх сурвалж
Монцамэ
Я.Баяраа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.