НДЕГ-аас өртэй аж ахуйн  нэгжүүдийг зарлалаа
2011.12.09

НДЕГ-аас өртэй аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

НДЕГ-аас өртэй аж ахуйн нэгжүүдийг зарлалаа
ТОВЧХОН
  • Тухайлбал, зохих журмын дагуу төлөлт хийж Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь бөглүүлээгүйгээс болоод тухайн даатгуулагч иргэн гэнэт өвдөж эмнэлэгт очиход даатгалаа төлөөгүй хэмээн хүлээж авахгүй чирэгдэл үүсгэх нь бий.
Аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд Нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Гэсэн ч зарим аж ахуйн нэгжийн хувьд ажилчдынхаа цалингаас Нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан хэрнээ Нийгмийн даатгалын байгууллагад зохих журмын дагуу төлөхгүй урт хугацааны их хэмжээний өр үүсгэх нь цөөнгүй байдаг аж. Энэ нь эргээд даатгуулагчид, иргэдэд хохиролтой байдаг.

Тухайлбал, зохих журмын дагуу төлөлт хийж Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь бөглүүлээгүйгээс болоод тухайн даатгуулагч иргэн гэнэт өвдөж эмнэлэгт очиход даатгалаа төлөөгүй хэмээн хүлээж авахгүй чирэгдэл үүсгэх нь бий. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутах эрсдэл үүсэхээс гадна жирэмсэн, амаржсаны болон ямар нэгэн тохиолдлоор ажлаас халагдсан үед ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тиймээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас хуулийн дагуу энэ удаа 30 сая төгрөгөөс дээш өртэй аж ахуй нэгж байгууллагын нэрсийг олон нийтэд зарлаж байгаа юм байна. Хэрвээ иргэн таны ажилладаг байгууллага энд байвал та даатгуулагчийнхаа хувиар байгууллагаасаа Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхийг шаардах эрхтэй юм. Энэ нь таныг болзошгүй эрсдлээс хамгаална.
Нийтлэлч
Н.Гантуяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.