Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна
2011.12.09

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна
ТОВЧХОН
  • 2011 оны 12 сарын 7-ны байдлаар хонины махны үнэ 11 сарын дунджаас 2.0-2.3 хувь, үхрийн махны үнэ 1.4-1.8 хувь, ямааны махны үнэ 2.8 хувиар өссөн бол, адууны махны үнэ тогтвортой байна.

Нийслэл хотын хүнсний дэлгүүр, захуудад худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ 11 сарын дундажтай харьцуулахад 1.7 хувиар, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар өссөн байна гэж Үндэсний статисткийн хорооноос мэдээлэв.

2011 оны 12 сарын 7-ны байдлаар хонины махны үнэ 11 сарын дунджаас 2.0-2.3 хувь, үхрийн махны үнэ 1.4-1.8 хувь, ямааны махны үнэ 2.8 хувиар өссөн бол, адууны махны үнэ тогтвортой байна.

hunsnii-mah_copy_copy

 

 

 

 

Энэ өдрүүдэд хонины мах 1 килограмм нь 4188, үхрийн мах 4763, ямааны мах 3340, адууны мах 3517 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

hunsnii-guril-1

 

 

Харин гурилын үнийн хувьд өнгөрөгч сарын дундажтай харьцуулахад, «Алтан тариа» ХК-ний савласан дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 1.3 хувиар тус тус буурчээ. Будаа болон элсэн чихрийн үнэ тодорхой хэмжээнд буурч, шар болон цагаан будааны үнэ тогтвортой байна.
hunsnii-jims-2

Үүн дээр хөдөө орон нутгийн үнийн өсөлтийг нэмж тооцвол өсөлт үл анзаарагдам хэдий ч байсаар байгаа нь уламжлалт баярууд шил шилээ даран хүлээж буй ирэх саруудад хүнсний бүтээгдэхүүний үнэ төдий л буурахгүй болов уу гэсэн таамаглалыг төрүүлж байна.

Нийтлэлч
Я.Баяраа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.