20 сая ам.долларын зээлийн гэрээг дэмжлээ
2011.12.08

20 сая ам.долларын зээлийн гэрээг дэмжлээ

20 сая ам.долларын зээлийн гэрээг дэмжлээ
ТОВЧХОН
  • Харин үлдсэн хөрөнгийг нь сургалт, угсралт, суурилуулалт, дадлагажуулах зэрэгт зарцуулах юм.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Францын Засгийн газраас авах таван сая еврогийн зээлийн дөрвөн сая еврогоор нь сэхээн амьдруулах төхөөрөмжийн багаж, монитор, компьютерийн оношлогооны 52 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдаж авах аж.

Харин үлдсэн хөрөнгийг нь сургалт, угсралт, суурилуулалт, дадлагажуулах зэрэгт зарцуулах юм. Үүнийг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжжээ.

Мөн хурлын үеэр Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 20 сая ам.долларын зээлийн гэрээг хэлэлцэв. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацаа найман жил, хүү нь 0.75 хувь байх юм. Уг санхүүжилтээр Монгол, Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсонгийн төв байгуулах ажээ.

Эх сурвалж
Улс төрийн тойм
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.