Шатахууны нөөц хэвийн байна
2011.12.08

Шатахууны нөөц хэвийн байна

Шатахууны нөөц хэвийн байна
ТОВЧХОН
  • Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, тухайлбал АИ-92 автобензений нөөц хомсдож, зарим компаниуд тодорхой хэмжээний хязгаарлалттайгаар шатахуунаа түгээж байна гэсэн мэдээлэл тархсан.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, тухайлбал АИ-92 автобензений нөөц хомсдож, зарим компаниуд тодорхой хэмжээний хязгаарлалттайгаар шатахуунаа түгээж байна гэсэн мэдээлэл тархсан. Энэ цаг мөчид албаны эх сурвалжаас мэдээллийг тодруулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний албаны дарга Б.Магсаржавтай ярилцлаа.

-Өнөөгийн байдлаар АИ-92 автобензиний нөөц багассан, хомсдож магадгүй гэсэн айдас хэрэглэгчдийн дунд тархжээ. Бодит байдлын талаар та тайлбар өгнө үү?
-2011 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг 10 компанийн агуулах, шатахуун түгээх станцуудын саванд А92 автобензиний нийт үлдэгдэл манай улсын 12 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээтэй байна. Үүн дээр компаниудын агуулахад хүрч амжаагүй ч Монгол Улсын хилийг давж замдаа яваа автобензиний тоог нэмбэл манай улсын 20 хоногийн ердийн хэрэглээг хангахуйц нөөц байгаа юм.

Шатахууны хангалт нь зарлага гарч байхад татан авалтаар нөхөлт хийх замаар агуулахын саванд ойролцоогоор 12-20 хоногийн байнгын эргэлттэй байдаг онцлогтой бүтээгдэхүүн. Энэ сарын шатахууны гадаад татан авалт дөнгөж эхэлж байгаа. Цаашид ч орж ирэх учир шатахууны хангалт цаашид хэвийн хэмжээнд байна. Мөн шатахууны гадаад гэрээлэлт, татан авалт хэвийн явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шатахуун ховордох нь гэсэн мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Засгийн газрын хуралдаанаар таван тэрбум төгрөгийн шатахуун нөөцлөх шийдвэр гаргасан нь энэ хомсдол, нөөц багассан гэсэн асуудалтай холбоотой юу?
-Үгүй ээ. Саяхан Засгийн газрын хуралдаанаар нийт таван тэрбум төгрөгөөр шатахуун худалдан авч нөөцлөх шийдвэр гарсан. Энэ бол зөвхөн ирээдүйд шатахууны үнэ огцом хэлбэлзэх эсвэл хангалт доголдож болзошгүй нөхцөлд хэрэглэх зорилгоор нөөцийг бүрдүүлж байгаа Засгийн газрын үе шаттай ээлжит арга хэмжээний нэг юм. Ирэх онд ч мөн адил үргэлжлүүлэн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө гаргахаар төлөвлөж байгаа.
Нийтлэлч
Э.Манд
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.