Монголыг зах зээлийн бус эдийн засагтай орны жагсаалтаас хасна
2011.12.07

Монголыг зах зээлийн бус эдийн засагтай орны жагсаалтаас хасна

Монголыг зах зээлийн бус эдийн засагтай орны жагсаалтаас хасна
ТОВЧХОН
  • Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суу¬гаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт өнгөрсөн өдрүүдэд манай улсад болсон юм.

Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суу­гаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт өнгөрсөн өдрүүдэд манай улсад болсон юм. Европын 27 орон, 500 сая хүн амыг эгнээндээ нэгтгэ­сэн тус холбооны гишүүн ор­нуудын Элчин сайд нарын уул­з­­алтын үеэр Монгол Улсын Ерөн­хий сайд С.Батболд Элчин сайд нарыг Төрийн ордонд хү­лээж авч уулзсан юм.  Уул­залтын үеэр хөндөгдсөн  чухал асуудлын нэг  нь Мон­гол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жаг­саалтаас хасуулах  тухай байв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн "Манай улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жаг­саалтаас хасуулах асуудлыг бид олон жил ярьж байна.

 

Энэ чиглэлээр дорвитой арга хэм­жээ яаралтай авахыг хүсье. Бид­ний зүгээс энэ асуудлыг гу­рав­дахь удаагаа тавьж байна" хэмээн онцолсон юм . Монгол Улсад үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бү­тээг­дэхүүн Европт гаалийн бо­лон бусад ямар нэгэн тат­вар­гүйгээр борлогдох болом­жтойг ч Ерөнхий сайд яриандаа он­цолсон. Мөн энэ арга хэмжээ дор­витой үр дүнд хүрэхгүй бай­гаа талаар дурдаж хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр мөн анхаарахыг Элчин сайд на­раас хүслээ. Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас  Монгол Улсыг ха­суулах чиглэлээр Европын холбоо хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэдгийг Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан хэлж байсан.  Европын холбоо манай улсыг бүс нутагтаа нөлөө бүхий хүчирхэг улс гэж үнэлдэг, энэ ч үүднээс Монгол Улстай харил­цах харилцаандаа чухал ач холбогдол өгдөг гэдгийг Элчин сайд нар тэмдэглэж байлаа.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.