2011.12.07
Хүүхэд, залуусын архидалтын тухай хэлэлцэнэ
Хүүхэд, залуусын архидалтын тухай хэлэлцэнэ
ТОВЧХОН
- ХЗДХЯ-наас "Согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад төр, олон нийтийн оролцоо" сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулахаар болсон байна.
ХЗДХЯ-наас "Согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад төр, олон нийтийн оролцоо" сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулахаар болсон байна. Зөвлөгөөнд энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд хийхээр болжээ. Уг зөвлөгөөнөөр согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хийж буй ажил, архины хамааралтай иргэдэд үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, өсвөр үеийнхнийг архи согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцах аж. Мөн өсвөр үеийнхний дунд согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэгийн түвшин тогтоох судалгаа, архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн зүйл заалтад хийсэн хяналт, үнэлгээний тайланг хэлэлцэх юм байна.
Эх сурвалж
Өдрийн сонин
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.