Радио телевизийн нэвтрүүлэг тоон системд шилжинэ
2011.12.06

Радио телевизийн нэвтрүүлэг тоон системд шилжинэ

Радио телевизийн нэвтрүүлэг тоон сиетемд шилжинэ
ТОВЧХОН
  • Засгийн газраас "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 2010 оны 275 тоот тогтоолоороо баталсан.
Засгийн газраас "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг 2010 оны 275 тоот тогтоолоороо баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа Харилцаа холбооны зохицуулах хороо "Тоон өргөн нэвтрүүлэг" сэдэвт форумыг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ, хэлтсийн дарга ДАриужин болон БНСУ, Тайван зэрэг орноос ирсэн мэргэжилтнүүд өөрийн оронд тоон системийг хэрхэн нэвтрүүлсэн, ямар саад бэрхшээл учирч байгаа, уг системд шилжсэнээр технологийн ямар шийдэлд хүрэх талаар туршлагаасаа хуваалцаж илтгэл тавьсан юм.

"Тоон телевиз, радиогийн хэрэгжилтийн үйл явц, төлөвлөлт" сэдвээр Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн, радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга М.Мэнд-Очир "Өнөөдөр манай улсад мэдээлэл, харилцаа холбооны салбарын үндсэн гурван "гал тогооны" нэг болох радио телевизийн өргөн нэвтрүүлэг аналоги системээр цацагддаг. Тоон системд шилжсэнээр нэгдүгээрт дүрс болон дууг маш өндөр чанартайгаар хүлээж авах боломж бүрдэнэ. Мөн интерактив үйлчилгээг хүлээж авах давуу талтай. Долоогоос найман жилийн өмнө телевизийн ихэнх компани аналоги систем ярьдаг байлаа. Хүлээн авагч, тоон системд хувиргах хадгалах, хэрэглэгчдэд хүргэх, улмаар дамжуулах зэрэг олон шат дамжлагатай хүндрэлтэй асуудал гардаг байсан. Харин өнөөдөр ирээдүйгээ харж, интерактив үйлчилгээг телевизэд нэвтрүүлье гэж уриалах цаг болжээ" хэмээн ярьсан юм.
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.