Олон улсын хүний эрхийн өдрийг Монголд тэмдэглэнэ
2011.12.06

Олон улсын хүний эрхийн өдрийг Монголд тэмдэглэнэ

Олон улсын хүний эрхийн өдрийг Монголд тэмдэглэнэ
ТОВЧХОН
  • Олон улсын хүний эрхийн өдөр энэ сарын 10-нд тохионо. Энэ өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэхээрээ ихээхэн онцлог болох аж.
Олон улсын хүний эрхийн өдөр энэ сарын 10-нд тохионо. Энэ өдрийг Монгол Улсад анх удаа тэмдэглэхээрээ ихээхэн онцлог болох аж. Үүнийг залуусын байнгын хэрэглээ болж буй фэйсбүүк, твиттер, зэрэг нийгмийн мэдээллийн цахим сүлжээгээр дамжуулан хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, эрхийнхээ төлөө хүн бүр хариуцлага хүлээх үзэл санааг түгээх, бататгах зорилгоор "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, НҮБ-ын ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд батлан гаргасан аж. Түүнээс хойш жил бүрийн энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсээр өдгөө 63 жилтэйгээ золгож байна.
Нийтлэлч
О.Сайхан
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.