2011.12.06
Амьтны арьс, махнаас татгалзахыг уриалав

ТОВЧХОН
- Амьтны сайн сайхан байдлыг хангах дэлхий нийтийн тунхаглалд заасан таван үндэслэлийн дагуу уриалга гаргасан байна.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс ийм уриалга гаргажээ. Шинэ жилийн баяр ёслол болох гэж байгаатай холбогдуулан тус зөвлөлөөс хамтлаг дуучид, улстөрчид, ард түмэндээ хандаж амьтны арьсаар хийсэн хувцас хэрэглэл эдлэхээс татгалзахыг уриалж байгаа аж.
Амьтны сайн сайхан байдлыг хангах дэлхий нийтийн тунхаглалд заасан таван үндэслэлийн дагуу уриалга гаргасан байна. Уг үндэслэлд амьтныг өлсөж цангахаас ангид, таагүй байдлаас ангид, өвдөх, гэмтэх, өвчнөөс ангид, жам ёсны зан үйлээсээ ангид, айдас стрессээс ангид байх эрх, эрх чөлөөг хангах талаар тусгасан байдаг гэнэ.
Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь эгнээндээ 500 гаруй төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн байдаг бөгөөд НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан биологийн төрөл зүйлийн хорогдлыг зогсоох заалтыг хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг ажээ.
Уриалгын хүрээнд ард иргэд төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан амьтын арьс, үсээр хийсэн хувцас хэрэглэхгүй байх, амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байх, амьтны арьс үсээр хийсэн хувцастай дуучид, бүжигчдийн тоглолтыг үзэхгүй байхыг уриалж байна. Түүнчлэн УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан жил бүрийн арванхоёр дугаар сарын 10-ны Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөртэй хамт амьтны эрхийг хамгаалах өдрийг хамтатган тэмдэглэж байхыг уриалжээ.

Нийтлэлч
Л.Дэлгэр
Эх сурвалж
Монголын мэдээ
Л.Дэлгэр
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.