“Монгол туургатан -2011” маргааш эхэлнэ
2011.12.05

“Монгол туургатан -2011” маргааш эхэлнэ

ТОВЧХОН
  • “Номин” танхимд болох өндөр шагналт тус тэмцээний “А” ангилалд шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөх юм
  • Уг тэмцээний эрх олгох тэмцээн өнгөрсөн сарын 26-27-ны өдрүүдэд болсон
Чин ван Хандоржийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээний талаар өнөөдөр Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд мэдээлэл хийнэ.

12.00 цагт эхлэх “Монгол туургатан-2011” нэртэй уг тэмцээний хэвлэлийн бага хуралд Монголын шатарын холбооныхон оролцох юм байна.

Шинэ үеийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж, Дэлхийн монголчуудын чуулган, Олон улсын шатрын холбооны ивээл дор зохиогдох уг тэмцээн ирэх сарын 6-12-ны өдрүүдэд болох юм. Гадаад хэргийн яамны ёслолын “Номин” танхимд болох өндөр шагналт тус тэмцээний “А” ангилалд шилдэг 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөх юм.

Харин “Б” ангилалд гадаад чансаагаараа эхний 50-д багтдаг шатарчид шууд оролцох эрхтэй бөгөөд дээр нь эрх олгох тэмцээнээс шалгарсан насанд хүрэгчдийн 24, өсвийн 24 тамирчин оролцох ажээ. Уг тэмцээний эрх олгох тэмцээн өнгөрсөн сарын 26-27-ны өдрүүдэд болсон билээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.