11600 Хүүхдэд шар өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй  хийнэ
2011.12.05

11600 Хүүхдэд шар өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ

11600 Хүүхдэд шар өвчний эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ
ТОВЧХОН
  • ЕБС, цэцэрлэгт гепатит «А» буюу шар өвчний гаралт их байгаатай холбогдуулж Эрүүл мэндийн сайдын 357 дугаар тушаалаар хүүхдүүдийг вакцинд хамруулахаар боллоо.
ЕБС, цэцэрлэгт гепатит «А» буюу шар өвчний гаралт их байгаатай холбогдуулж Эрүүл мэндийн сайдын 357 дугаар тушаалаар хүүхдүүдийг вакцинд хамруулахаар боллоо. Халдварт гепатит өвчний дархлаажуулалтыг халдварт өвчин голомтлон гарч байгаа хүүхдийн байгууллага, сургуулийн сурагчдад хийх юм. Тодруулбал, зөвхөн сонгогдсон хүүхдийн байгууллага буюу нийслэлийн дүүрэг бүрээс хоёр сургуулийн нэгээс тавдугаар ангийн сурагчдыг хамруулах аж.

Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 30, 84 дүгээр сургуулиудад шар өвчний вакцинжуулалтыг хийхээр боллоо. Нийт 11600 хүүхдийг үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамруулах бөгөөд ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажил эхэлнэ. Харин эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүсч байвал 28300 төгрөгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын санд төлөөд хүүхдээ халдварт өвчнөөс сэргийлж болох юм. Түүнчлэн 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1 нас найман сартайгаас хоёр ойтой бүх хүүхдийг дээрх вакцинжуулалтад хамруулах юм байна.
Нийтлэлч
Д.Догсмаа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.