Нийслэлд тоосонцрын хэмжээ аюултай төвшинд хүрчээ
2011.12.05

Нийслэлд тоосонцрын хэмжээ аюултай төвшинд хүрчээ

Нийслэлд тоосонцрын хэмжээ аюултай төвшинд хүрчээ
ТОВЧХОН
  • 100 айл орчимд хүхэрлэг хийн хэмжээ 9.3 дахин их, том ширхэглэгт тоосонцрын хэмжээ 9.4 дахин их буюу мөн аюултай төвшинд хүрсэн байна.
Нийслэлийн агаарын чанарын албанаас Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол орчимд хүхэрлэг хийн хэмжээ энэ сарын 3 буюу бямба гаригийн байдлаар агаарын чанарын стандартаас 4.9 дахин их, нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 4.1 дахин их буюу аюултай төвшинд хүрчээ.

100 айл орчимд хүхэрлэг хийн хэмжээ 9.3 дахин их, том ширхэглэгт тоосонцрын хэмжээ 9.4 дахин их буюу мөн аюултай төвшинд хүрсэн байна. Түүнчлэн “Монгол газар” ХХК орчимд хүхэрлэг хийн хэмжээ агаарын чанарын стандартаас 1.8 дахин их буюу муу, “Ургах наран” хороолол орчимд азотын давхар исэл 4.9 дахин их буюу аюултай төвшинд байгаа аж.
Нийтлэлч
Ж.Сүх
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.