"100 мянган айл" хөтөлбөрийн зөвлөхүүд иржээ
2011.12.05

"100 мянган айл" хөтөлбөрийн зөвлөхүүд иржээ

"100 мянган айл" хөтөлбөрийн зөвлөхүүд иржээ
ТОВЧХОН
  • Энэхүү хөтөлбөрт БНСУ-ын "Найфа" нь зөвлөгөө, дэмжлэг авахаар сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэнээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба /ССХОБЗА/-ны урилгаар БНСУ-ын "LH" корпораци түүнтэй хамтран ажилладаг "Дунг Ил консальтанг" компанийнхан манай улсад долоо хоног ажиллаж байгаа билээ.

"Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжих "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд ССХОБЗА нь БНСУ-ын "Найфа" мэдлэг, эдийн засгийн яамны харъяа Мэдээлэл, технологи, холбоо харилцааг дэмжих төрийн байгууллагаас 100 сая воны зөвлөх үйлчилгээний эрх авсан аж. Энэхүү хөтөлбөрт БНСУ-ын "Найфа" нь зөвлөгөө, дэмжлэг авахаар сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэнээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Судалгааны баг өнгөрсөн сарын 28-наас долоо хоногийн хугацаанд тус албанд ажиллахаар хүрэлцэн ирсэн нь энэ аж. Цаашид зургаан сарын хугацаанд судалгааны баг гурван удаа Монгол Улсад ирэх юм байна.
Эх сурвалж
Улс төрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.