2011.12.05
Зуучлагч байгууллагуудад шалгалт хийжээ
ТОВЧХОН
- АНУ-д байрлах байр, ажиллах ажлыг нь олж өгдөггүй, хуурамч даатгалд хамруулдаг зэрэг ноцтой дутагдлууд илэрчээ.
- оюутан суралцагчдыг энэ чиглэлийн мэдээллээр хангах зорилгоор Оюутны мэдээллийн төвд 70115111 утсыг ажиллуулж эхлээд байгаа аж
- Опен Ворлд ХХК соёл солилцооны хөтөлбөрт оюутан зуучлах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон байна
“Work and Travel USA” хөтөлбөрт зуучлагч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
Монголын Оюутны холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Боловсрол, соёл солилцооны хөтөлбөрийн үнэлгээний төв ээлжит шалгалтдаа оюутан суралцагчдыг АНУ-д ажиллаж, аялах хөтөлбөрт зуучлагч байгууллагуудыг хамруулсан байна.
Хяналт шалгалтад нийтдээ 13 байгууллага хамрагдахаар төлөвлөгдсөнөөс таван байгууллага хаяг байршилдаа байхгүйн улмаас найман байгууллага хамрагдсан байна.
Дээрх найман байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад Опен Ворлд ХХК соёл солилцооны хөтөлбөрт оюутан зуучлах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон байна.
Хяналт шалгалтад хамрагдаагүй болон тэнцээгүй байгууллага:
- Залуучууд Солилцооны Үндэсний Агентлаг ТББ
- Принц Уорлд ХХК
- Ньюлинк Интернэшнл ХХК
- Ай И Си Монголиа /ЦМЕО ХХК/
- Глобал Удирдагч ДС
- Интер Эксченж Монголиа /Мөнхтэрэм ХХК/
- Премиер Интернэшнл ХХК
Монголын Оюутны холбооноос цаашид зөрчил гаргасан болон хяналт шалгалтанд хамрагдахаас зайлсхийсэн байгууллагуудын боловсрол, соёл солилцооны хөтөлбөрт оюутан зуучлах эрхийг хязгаарлах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Хяналт шалгалтын дүнг АНУ-ын Төрийн Департмент, Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам болон бусад байгууллагуудад танилцуулсан бөгөөд цаашид энэ чиглэлээр мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тогтжээ.
Мөн түүнчлэн оюутан суралцагчдыг энэ чиглэлийн мэдээллээр хангах зорилгоор Оюутны мэдээллийн төвд 70115111 утсыг ажиллуулж эхлээд байгаа аж.
Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.