Цөлжилттэй тэмцэх олон улсын сургалт болно
2011.12.02

Цөлжилттэй тэмцэх олон улсын сургалт болно

Цөлжилттэй тэмцэх олон улсын сургалт болно
ТОВЧХОН
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Цөлжилтийн эсрэг сургалт семинар"-ыг энэ сарын 5-нд зохион байгуулах гэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Цөлжилтийн эсрэг сургалт семинар"-ыг энэ сарын 5-нд зохион байгуулах гэж байна.

Энэхүү семинарыг Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо, НҮБ-ийн Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл, Ногоон алт хөтөлбөрөөс хамтран "Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулах арга зүй ба газрын доройтлыг үнэлэхэд олон улсын аргачлалыг нэвтрүүлэх нь" нэртэйгээр зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар үндэсний хөтөлбөрийг аймаг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой аймгуудын дэд хөтөлбөр боловсруулахад зөвлөгөө өгөх, газрын доройтлыг үнэлэх, олон улсын арга зүй нэвтрүүлэх үндэслэл шаардлага, түүнийг хэрхэн нэвтрүүлж буй талаарх мэдээ, мэдээллээр хангахад гол зорилго нь оршиж байгаа юм.
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.