2011.12.01

Сурагчдыг вакцинжуулна

Сурагчдыг вакцинжуулна
ТОВЧХОН
  • Халд¬варт гепатит өвчний дархлаа¬жуу¬лалтыг халд¬варт өвчин голомтлон гарч байгаа хүүхдийн байгууллага, сургуулийн сурагчдад хийх юм.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт гепатит А буюу шар өвчний гаралт их байгаатай холбогдуулж Эрүүл мэндийн сайдын 357 дугаар тушаалаар хүүдүүдийг вакцинд хамруулахаар болсон билээ. Халварт гепатит өвчний дархлаажуулалтыг халдварт өвчин голомтлон гарч байгаа хүүхдийн байгууллага, сургуулийн сурагчдад хийх юм. Тодруулбал, зөвхөн сонгогдсон хүүхдийн байгууллага буюу нийслэлийн дүүрэг бүрээс хоёр сургуулийн нэгээс тавдугаар ангийн сурагчдыг хамруулах аж.

Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Баянзүрх дүүргийн 30, 84 дүгээр сургуулиудад дээрх вакцинжуулалтыг хийхээр төлөвлөжээ. Нийт 11600 хүүхдийг үнэ төлбөргүй  дархлаажуулалтад хамруулах бөгөөд ирэх долоо хоногоос вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр  болсон байна. Харин эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүсч байвал 28300 төгрөгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын санд төлөх гэнэ. Түүнчлэн, ирэх 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1,8-2 настай бүх хүүхдийг вакцинжуулалтад хамруулах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.