2011.12.01
Монголын Үндэсний радио, телевизийн Баян-Өлгий аймаг дахь салбарын өрөөг нутгийн өмчид шилжүүлэх төслийг өргөн барилаа
ТОВЧХОН
УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Баделхан, Х.Жекей нар ‘’Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай’’ УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 4-т Улсын Их Хурал нь орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрхтэй байхаар заасан.
Энэхүү заалтыг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь ‘’Мэдээлэл сүлжээ’’ төрийн өмчит компаний байранд үйл ажиллагаа явуулдаг Монголын Үндэсний радио, телевизийн Баян-Өлгий аймаг дахь салбарын одоогийн байрлаж буй барилгын хоёрдугаар давхрын 317 метр квадрат талбай бүхий 16 өрөөг орон нутгийн өмчид шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн А.Тлейхан болон нэр бүхий гишүүд санаачилсан байна. Тогтоолын төсөл батлагдсанаар эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагавар гарахгүй ба улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагч гишүүд онцоллоо.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.