Элчин сайд нарыг 100 хувийн саналаар дэмжлээ
2011.11.30

Элчин сайд нарыг 100 хувийн саналаар дэмжлээ

Элчин сайд нарыг 100 хувийн саналаар дэмжлээ
ТОВЧХОН
  • УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаад улсад суух зарим элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай хэлэлцлээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаад улсад суух зарим элчин сайд нарыг томилох саналыг зөвшилцөх тухай хэлэлцлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу Монгол Улсаас гадаадын зарим оронд суугаа Элчин сайд нарыг эргүүлэн татах, зарим хүнийг Элчин сайдаар томилуулахаар санал болгосныг Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан АБГББХ-ны гишүүдэд танилцууллаа.

Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Хүрэлбаатар, БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Баяраа, БНСингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дэлгэрмаа, БНАЛАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар О.Даваасамбуу нарыг тус тус томилуулахаар санал болгосон.

Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэх асуудлаар нэр дэвшигч бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувь дэмжлээ. Мөн эдгээр улсад сууж байгаа бүрэн эрх нь дуусгавар болсон элчингүүдийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, хүн тус бүрээр нь бус, хамтад нь санал хураахад хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжсэн тул Монгол Улсаас гадаадын зарим оронд суух Элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчдийг томилох, эргүүлэн татах асуудлыг дэмжих тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд илтгэхээр боллоо.
Нийтлэлч
Б.Номин
Эх сурвалж
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.