Хоёр жилийн дараа нефть боловсруулна гэв
2011.11.30

Хоёр жилийн дараа нефть боловсруулна гэв

Хоёр жилийн дараа гэхэд л Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд эхэлчихнэ
ТОВЧХОН
  • Сайншандад "Сод Монгол" групп газрын тосны үйлдвэр барихаар саваа бариад эхэлчихсэн байна лээ
Монгол Улс газрын тосны үйлдвэр барихаар болж, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэ үйлдвэр яг хэзээ ашиглалтад орох, бэлтгэл ажлууд хийгдэж байгаа эсэхийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайханаас тодруулсан юм. Тэрбээр "Зарим үйлдвэрүүдийн суурь нь тавигдсан, саваа бариад эхэлчихсэн байгаа. Тухайлбал, Сайншандад "Сод Монгол" групп газрын тосны үйлдвэр барихаар саваа бариад эхэлчихсэн байна лээ. Энэ үйлдвэрт ерөнхийдөө эхний ээлжинд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

Мөн Дарханд 600 сад ам.доллараар газрын тосны үйлдвэр барих шав тавигдсан. Мөн зүун гурван аймгийг шатахууны хэрэгцээг хангахаар Дорнодод 120 мянга тоннын хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих юм. Энэ үйлдвэрийг банихад 50 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Хоёр жилийн дараа гэхэд л Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн дотоодоо үйлдвэрлээд эхэлчих болов уу" гэлээ.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.