Монгол банк инфляцыг арван хувьд барих боломжтой
2011.11.30

Монгол банк инфляцыг арван хувьд барих боломжтой

Өөрөөр хэлбэл инфляцыг арав орчим хувьд барина гэсэн үг.
ТОВЧХОН
  • Нэг сая төгрөгийг олгохдоо иргэн хүсвэл мөнгөн хэлбэрээр авах боломжийг Засгийн газар олгож байгаа.
Эдийн засгийн байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах ундсэн чиглэлийг хэлэлцлээ, Тус асуудлаар Д.Бачдан-Очир гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон юм. Засгийн газраас өргөн барьсан  төсвийн төслийн зарлага татаас нь нэг их наяд төгрөг танасан нь мөнгөний бодлогоо тодорхойлоход тодорхой ахиц үзүүлсэн гэдгийг Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлж байв. Ингэснээр Төв банк инфляцийг өмнө нь тооцоолж  байснаас хоёр орчим хувиар бууруулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл инфляцыг арав орчим хувьд барина гэсэн үг. Хэдийгээр зарлагыг нэг их наяд төгрөгөөр танасан ч мөнгөний бодлогоо сулруулж, хүүг бууруулах боломжгүй гэнэ.

Түүнээс гадна ирэх оны төсөвт иргэн бүрт бэлнээр олгох нэг сая төгрөг буюу  нийт 2.3 их наяд төгрөгийг хэрхэн олгох нь тодорхой болсон учраас мөнгөний бодлого тодорхойлоход сайнаар нөлөөлжээ. Нэг сая төгрөгийг олгохдоо иргэн хүсвэл мөнгөн хэлбэрээр авах боломжийг  Засгийн газар олгож байгаа. Гэхдээ нэг сая тогрогийг бэлнээр тараахдаа тодорхой хэмжээний хязгаар тавьж өгвөл эдийн засагт ямар нэгэн доргилт  өгөхгуй юм байна. Үүний тулд нэг сая төгрөгийг 5-6 жилийн хугацаанд цувуулан олгох хэрэгтэйг Төвбанкны Ерөнхийлөгч сануулсан. Мөн Монгол Улсын .баяжуудын зээл олголт 61 хувиар өсч байгаа. Энэ жилийн тухайд мөнгөний боддогыг хатуу барьж байгаа ч зээл олголт  35 хувиар өснө гэж тооцож байгаа юм байна.
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.