2011.11.30
Монголын нүүрсний экспортын үнэ буурлаа
Монголын нүүрсний экспортын үнэ буурлаа
ТОВЧХОН
- Австралийн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд үргэлжлэн унасаар байна.
- Эрчим хүчний нүүрсний хувьд ч мөн адил зах зээлд уг түүхий эдийн үнэ 10 орчим хувиар буурчээ.
Австралийн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд үргэлжлэн унасаар байна. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар тус улсын коксжих нүүрсний экспортын үнэ 300 ам.доллар/тонн-оос дээш байсан бол өнөөдрийн байдлаар 230 ам.доллар/тонн-д хүрчихээд байна. Олон улсын түүхий эдийн зах зээлийн судалгааны байгууллага “Wood Mackenzie” оны сүүлээр коксжих нүүрсний үнэ 240 ам.доллар/тонн-д хүрч бууж магадгүй тухай таамаг дэвшүүлж байсан бол бодит байдал санаснаас ч дор байгаа нь харагдаж байна.
Эрчим хүчний нүүрсний хувьд ч мөн адил зах зээлд уг түүхий эдийн үнэ 10 орчим хувиар буурчээ. Өмнөд Африкийн Ричард Бэй боомтод өнгөрсөн сард нэг тонн эрчим хүчний нүүрсний үнэ 111 ам.доллар байсан бол одоо 102 ам.доллар/тонн болж буураад байна.
Ийнхүү түүхий эдийн үнэ унаж буй нь Европ, АНУ-ын эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй юм. Эдгээр хоёр томоохон эдийн засагт эргэлзээ үүссэнээс Хятад, Энэтхэгт төдийгүй Япон, Өмнөд Солонгос болон Азийн бусад үйлдвэрлэгч улс оронд эрдэс баялгийн түүхий эд болон металлын эрэлт унасаар байна.
Манай улсын экспортын нүүрсний хувьд зах зээлийн үнээс нэлээд хувиар доогуур байдаг тул үнийн савлагаанд харьцангуй бага өртөнө гэж зарим судлаачид үздэг. Гэсэн ч энэ сарын эхээр Монголын коксжих нүүрсний үнэ Сэхээ боомтод нэг тонн нь 660 юань/тонн байсан бол одоогийн байдлаар 600 юань/тонн болоод байна.

Нийтлэлч
Б.Төгс
Б.Төгс
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.