Ахмад дайчдад байр олгож дууслаа
2011.11.30

Ахмад дайчдад байр олгож дууслаа

Ахмад дайчдад байр олгож дууслаа
ТОВЧХОН
  • Ахмад дайчдад байр олгож дууслаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц олгох ажлыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Батлан хамгаалахын яам хамтран хэрэгжүүлж дууслаа. Орон сууцны дэмжлэгт 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд, Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон 1620 ахмад дайчинг хамруулах судалгаа гаргасан билээ. Улмаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, БХЯ, Монголын Ахмадын холбоо, Монголын Чөлөөт Ахмадын холбооноос ирүүлсэн ахмад дайчдын нэрсийн жагсаалтуудад тулгалт хийж, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн орон сууцанд хамрагдсан эсэхийг нягталж, НХХ-ийн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан «Ахмад дайчдын нэрсийн жагсаалт батлах тухай» тушаал боловсруулан баталсан юм.

Энэ дагуу өнгөрөгч 2010 оны хоёрдугаар сараас эхлэн оролцсон дайн, байлдааны төрлөөр нь болон насны эрэмбийн дагуу дараалал тогтоон нэрсийн жагсаалт гаргаж, орон сууц олгох ажлыг зохион байгуулсан. Улсын төсвөөс энэ ажилд зориулан нийт 57.6 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд хамгийн сүүлд орон сууц аваагүй үлдээд байсан баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон 90 ахмад дайчинд Улс тунхагласаны 87 жилийн ойг тохиолдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди байрных нь түлхүүрийг гардуулсан байна.

Ийнхүү улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдаж явсан ахмад дайчдын үнэлж барашгүй гавьяаны тодорхой хэмжээнд зориулан санаачилсан ажил амжилттай дуусч, орон сууцнуудаа хүлээн авлаа.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.