2011.11.30
Орон нутгийн сургуулиудад 280 сая төгрөгийн тусламж өгөх болов

ТОВЧХОН
- Японы Засгийн газрын «Өвс¬ний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах» хөтөлбөр нь хөгжиж буй ор¬нуудын энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх зорилготой байдаг аж.
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн «Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах» хөтөлбөрийн хүрээнд 280 сая орчим төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэх гэрээг өчигдөр үзэглэлээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх «Увс аймгийн Тариалан сумын сургуулийн их засварын ажил», «Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн дотуур байрны их засварын болон халаалтын зуухны барилга барих төсөл»-ийн гэрээнд Япон Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү гарын үсэг зурсан юм. Улмаар хүүхэд багачуудын суралцах орчин, нөхцөлийг сайжруулах зорилго бүхий уг хоёр төсөлд 215.661 ам.доллар буюу ойролцоогоор 280 орчим сая төгрөг хүртэлх санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Японы Засгийн газрын «Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах» хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх зорилготой байдаг аж. Энэ оны дөрөвдүгээр сараас ирэх оны гуравдугаар сарыг дуусталх санхүүгийн жилийн хувьд өнөөг хүртэл манай улсад уг хөтөлбөрийн хүрээнд ийн нийт 1 сая 469 ам.доллар буюу 1 тэрбум 917 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр шийдээд байгаа юм байна.

Эх сурвалж
Монцамэ
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.