Австрали Улсаас мэргэжилтэн ирж ажиллана
2011.11.30

Австрали Улсаас мэргэжилтэн ирж ажиллана

Австрали Улсаас мэргэжилтэн ирж ажиллана
ТОВЧХОН
  • Түншлэлийн хугацаанд 2.1 сая австрали долларын материаллаг өртөгөөр нийтдээ 18 хүртэлх сайн дурын ажилтанг 5 жилийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллуулна.
Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэгтэй Австралийн сайн дурын ажилтнуудын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ-ын дэд дарга комиссар Д.Намсрай, Австралийн Улаан загалмайн Хойд Азийн бүсийн төлөөлөгч Ноён Шон Хазелден  нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Онцгой байдлын менежментийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, удирдлагатай хамтран ажиллах, тус албаны чадавхийг бэхжүүлэх, стратегийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх ур чадвар бүхий 18 мэргэжилтэн Австрали Улсаас ирж ажиллах юм.

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг бодитой болгох, Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад Австрали Улсын Улаан загалмай нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс, Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо дэмжлэг үзүүлсэн юм. Түншлэлийн хугацаанд 2.1 сая австрали долларын материаллаг өртөгөөр нийтдээ 18 хүртэлх сайн дурын ажилтанг 5 жилийн хугацаанд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллуулна.
Эх сурвалж
Онцгой байдлын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.