2011.11.30
Жолооны курсийнхэнтэй хэлэлцүүлэг хийнэ
Жолооны курсийнхэнтэй хэлэлцүүлэг хийнэ
ТОВЧХОН
- Жолооны курсын удирдах ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Хүүхдийг зам тээврийн осол, хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд насанд хүрэгчид, ялангуяа жолооч нарыг илүү хариуцлагатай болгох хэрэгтэй гэж Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үзэж байна. Тиймээс Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, УБ хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Монголын Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ-ууд хамтран жолооны курсын сургалтын хөтөлбөрийг хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд анхаарал хандуулахад хамтран ажиллахаар Жолооны курсын удирдах ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд жолооны курсын сургалтын чанарыг сайжруулахад төрийн болон ТББ-ууд цаашид хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх саналаа нэтгэх аж. Тухайлбал, зам тээврийн осолд хүүхэд өртөж буй эрсдэл, бууруулах арга зам, жолооч нарын хөдөлгөөний соёл хүмүүжлийн дутагдал замын түгжрэлд нөлөөлөх нь, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, жолооны курсын сургалтын чанарыг сайжруулахад удирдлагын үүрэг оролцоо зэрэг сэдвээр хэлэлцэх юм байна. Уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр 9.30-13.00 цагийн хооронд “Континентал” зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно.

Нийтлэлч
С.Отгон
С.Отгон
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.