Орон нутгийн ахмадууд иргэний үнэмлэхээрээ нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй
2011.11.30

Орон нутгийн ахмадууд иргэний үнэмлэхээрээ нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй

Орон нутгийн ахмадууд иргэний үнэмлэхээрээ нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй
ТОВЧХОН
  • Хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхтэй ажээ.
Хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхтэй ажээ. Харин энэ иргэд  нийтийн тээвэрт үнэгүй зорчих эрхтэй гэдгээ тэр бүр мэддэггүй байна. Тодруулбал  Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд орон нутгийн ахмадууд иргэний үнэмлэхээ үзүүлээд, нийтийн тээврээр үнэгүй зорчино. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийн дэвтрээ үзүүлээд үнэгүй зорчиж болох юм байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр үнэгүй зорчих хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд 113 мянга гаруй хүн байдаг аж. Эдгээр иргэд нийтийн тээврээр зорчихдоо тусгай баталгаажсан үнэмлэхээр зорчдог юм.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.