Интернэт хэрэглэгчдийн тоо сониноос хол давж телевизийнхнийг ч сандаргаж байна
2011.11.29

Интернэт хэрэглэгчдийн тоо сониноос хол давж телевизийнхнийг ч сандаргаж байна

ТОВЧХОН

“Мишээл экспо” төвд  “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн, яармаг - 2011” арга хэмжээ болж байна.

 

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа илтгэл тавив. Тэрбээр “Интернэтэд хандагчдын тоо буюу онлайн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

 

Одоогоос жилийн өмнө Монголд мэдээлэл авах гол  гурван хэрэгсэлд телевиз, сонин, радио ордог байсан. Гэтэл өнөөдөр  телевиз, бусдын яриа, интернэт гэсэн эх сурвалжаас хүлээн авагчид мэдээлэл авах болжээ. Монголд өнөөдөр 130 гаруй сонин, 130 орчим телевиз, 100 гаруй сэтгүүл, 70 орчим радио үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс хамгийн их хүлээн авагчтайг нь хэвлэлийн хүрээлэн сар сард нь судалгаа явуулж жил бүр үр дүнг нь нэгтгэн гаргадаг. Эдгээрээс сонирхвол, телевизээс Улаанбаатарт хамгийн их хүлээн авагчтай нь МҮОНТВ, UBS телевиз байгаа бол орон нутагт, МҮОНТВ, TV9 телевиз байна.

 

Харин сонины тухайд Улаанбаатар болоод орон нутагт “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” гэх мэт сонин хамгийн их уншигчтай байна. Мэдээллийн сайтуудын тухайд Үндэсний портал GoGo.mn, Zaluu.com зэрэг сайт хамгийн их хэрэглэгчтэй. Интернэт хэрэглэгчийн тоо аль хэдийнэ сониноос хол даваад байгаа бол өнөөдөр энэ байдал телевизийн салбарыг ч сандрахад хүргэж байна” гэлээ.

 

Монголын мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат “Дижитал эринд шилжихэд хэвлэл мэдээллийнхэн бэлэн үү”, “New media marketing, Дэвшилтэт медиа маркетинг” сэдвээр “The news media marketing agency”–ийн гүйцэтгэх захирал Т.Төгөлдөр нар сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм. Тус үзэсгэлэн хоёр өдөр "Мишээл экспо" төвд зохион байгуулагдах юм.

 

TIME.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.