2011.11.29
Манжуур хотын дэд даргыг хүлээн авч уулзав
Манжуур хотын дэд даргыг хүлээн авч уулзав
ТОВЧХОН
- Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Улаанбаатар хотноо айлчилж буй БНХАУ-ын Манжуур хотын дэд дарга Яо Жинлинь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Улаанбаатар хотноо айлчилж буй БНХАУ-ын Манжуур хотын дэд дарга Яо Жинлинь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Байгал, цаг агаарын хувьд ойролцоо, дэлхийд нэр нь танигдсан түүхт хоттой хамтран ажиллахад бэлэн бөгөөд соёлын салбарт амжилттай хөгжиж байгаа харилцааг цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч уулзалтын үеэр онцоллоо.
Гурван улсын хилийн ойролцоо учир гурван улсын онцлогийг шингээсэн өвөрмөц онцлогтой Манжуур хот нь 300 мянган хүн амтай. Өнгөрсөн онд өмнөд хөршийн Засгийн газраас эдийн засгийн онцгой бүсээр тогтоож, олон талын боломж, дэмжлэгийг үзүүлэх болжээ. Улаанбаатартай олон жил хамтран ажиллаж буй соёлын салбар төдийгүй бусад салбарт ч хамтын ажиллагаагаа өргжүүлэх сонирхолтойгоо Манжуурын дэд дарга хэлсэн. Мөн өнгөрсөн жилээс аялал жуулчлалын чиглэлээр зохион байгуулсан өвлийн цас, мөсний баяртаа Улаанбаатарын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.

Эх сурвалж
Vip76.mn
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.