Хөгжлийн банкны хөрөнгөөр 2000 айлын  сууц барьж эхэлжээ
2011.11.29

Хөгжлийн банкны хөрөнгөөр 2000 айлын сууц барьж эхэлжээ

Хөгжлийн банкны хөрөнгөөр 2000 айлын сууц барьж эхэлжээ
ТОВЧХОН
  • “Шинэ бүтээн байгуулалт " дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд "100 мянган айлын орон сууц" төсөл аль шатандаа яваа талаар албаны хүнээс тодрууллаа.
  • . Дээрх зургаан хувийн хүүтэй зээлийн журмыг хоёр дахь удаагаа оруулан дэмжигдсэн.

Шинэ бүтээн байгуулалт " дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд "100 мянган айлын орон сууц" төсөл аль шатандаа яваа талаар албаны хүнээс тодрууллаа. ЗТБХБЯ-ны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма:

-100 мянган айлын орон сууцны санхүүжилт хийгдэхгүйгээс ажил хойшлогдож байгаа гэдэг үнэн үү?

- Засгийн газрын 85 дугаар  тогтоолоор 800 тэрбум төгрөгийн бонд гарган  эхний ээлжинд “ Шинэ бүтээн байгуулалт” төсөлд зарцуулахаар гаргасан.Энэ төсөлд 100 мянган айлын орон сууцыг барина гэсэн төлөвлөгөө гаргасан юм. Үүний дараагаар санхүүжилтийг хэрхэн хийх талаар мөн л тогтоол гаргасан. Иргэдэд жилийн зургаан хувиас хэтрүүлэхгүй хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд 50 ам метрээс дээшгүй орон сууц худалдаж авсан иргэнд жилийн зургаан хувиас хэтрүүлэхгүй хүүтэй орон сууцны зээлийг олгохтой холбоотой журам боловсруулан Засгийн газарт өнгөрсөн баасан гаригт оруулан дэмжигдсэн, Гэтэл юу ч хийгээгүй мэтээр бичээд байж болохгүй.

-Тэгвэл одоогийн байдлаар ямар ажил хийгдээд байна вэ?

-Орон сууцыг эрчимжүүлсэн үндэсний хороо ажиллаж  байгаа. Хорооны хурлаар хийгдэж буй бүх ажлыг хэлэлцэж байгаа. Дээрх зургаан хувийн хүүтэй зээлийн журмыг хоёр дахь удаагаа оруулан дэмжигдсэн. Мөн "Хүний хөгжил" сангаас нэг сая төгрөг авах иргэдийн яах вэ гэдэг асуудал яригдан шийдвэрлэсэн Засгийн газрын  264 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу хороодын нийгмийн ажилтанд хандан орон сууцны зээлд хамрагдах боломжтой юм. Мөн "Шинэ Яармаг" орон сууцны хорооллыг БНХАУ-ын 300 тэрбум төгрөгийн зээлээр хэрэгжүүлэх баталгаа гаргахыг Хөгжлийн банканд зөвшөөрсөн тогтоолыг Засгийн газраас гаргасан. Ийнхүү хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэнээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

-Хаана барих билээ?

-100 мянган айлын орон сууцыг хотхон хорооллоор барихаар төлөвлөж байна. Мөн Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Ирээдүй, Солонго, .Берлин эко, Шинэ Зуун-мод, Орхон аймгийн 2а хороолол, хотын шинэ төвийн орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээг шууд гэрээ болон сонгон шалгаруулалтаар барихад шаардлагатай 393,235 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.

-Хөрөнгийн эх үүсвэр орж ирсэн гэж ойлгох уу?

-Буянт-Ухаа хороололд хоёр мянган айлын орон сууцыг Хөгжлийн банкны 68,3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр барих шийдвэрийн дагуу 63 айлын гурван орон сууцны барилгын ажил эхлүүлэн одоогийн байдлаар 40 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Ер нь манай улсын хувьд улсын төсвөөс орон сууцыг санхүүжүүлэн барихгүй гэсэн байгаа. Тиймээс иргэдэд зээл хөнгөлөлттэйгээр олгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь зургаан хувийн хүүтэй байх нь маш хөнгөлөлттэй шүү дээ. Үүнээс харахад улсаас татаас олгож байгаа хэрэг. Үүнийг улсын төсөвт суулгаж өгөхийг Сангийн яаманд үүрэг болгосон байгаа юм. Инженерийн шугам сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгагдан одоо хэрэгжүүлж байгаа. Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэн барихаар шийдвэрлэгдсэн ажлууд хүлээгдэж байна.

Нийтлэлч
Д.Оюунчимэг
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.