Явганаар гэмтвэл тухайн байгууллагаас төлбөр авна
2011.11.29

Явганаар гэмтвэл тухайн байгууллагаас төлбөр авна

Явганаар гэмтвэл тухайн байгууллагаас төлбөр авна
ТОВЧХОН
  • Энэ жил урьд жилүүдийг бодвол цас их орж халтиргаа гулгаа ихтэй байна.
  • Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын алба өчигдөр дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг цуглуулж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж үүрэг даалгавар өглөө.
Энэ жил урьд жилүүдийг бодвол цас их орж халтиргаа гулгаа ихтэй байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын алба өчигдөр дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг цуглуулж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж үүрэг даалгавар өглөө. Цас их орсноос автомашины осол, явган хүн гэмтэхээс урьдчилан сэргийлж цацах элс, давс болон тусгай бодисын хэмжээг өмнөх жилээс 300 тн-оор нэмэгдүүлэхээр болжээ. Бодисыг нийлүүлмэгц дүүрэг бүрт тарааж өгөх бөгөөд халтиргаа ихээр үүсдэг зам талбайд хэрэглэх хэрэгтэйг анхаарууллаа. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг харьяалах гудамж талбай, гаднах орчны гулгаа үүссэн хэсгийг цэвэрлэхийг даалгав. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолд Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэс болгож торгохоос эхлээд үйлчилгээ явуулах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна гэдийг хэллээ.

Уг ажил дараах системээр явагдах аж. Нийслэл дэх том болоод жижиг албан байгууллага бүрт дүүргийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан томилогдон ажиллана. Тухайн ажилтан аж ахуйн нэгж бүрт шаардлага тавьж биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын  газраас арга хэмжээ авна. Хэрэв явган хүн аль нэг байгууллагын өмнөх талбайд халтиргаа гулгааны улмаас унаж бэртсэн тохиолдолд тухайн байгууллага эмчилгээний зардлыг даана гэв. Мөн энэ долоо хоногийн сүүлээр буюу 12 дугаар сарын 2,3- нд бүх нийтийг хамарсан цас цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон бөгөөд дүүргийн мэргэжлийн хяналтын газраас байгууллага бүрт шаардлага, хяналт тавьж ажиллахыг даалгалаа.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.