2011.11.29
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров
ТОВЧХОН
- “Wordclimate" цахим хуудас дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудыг нэрлэв. Уг жагсаалтад багтсан 100 гаруй хотоос жилийн дундаж температур нь хасах хувьтай гарсан цорын ганц нийслэл Улаанбаатар болжээ.
“Wordclimate" цахим хуудас дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудыг нэрлэв. Уг жагсаалтад багтсан 100 гаруй хотоос жилийн дундаж температур нь хасах хувьтай гарсан цорын ганц нийслэл Улаанбаатар болжээ.Манай хотын жилийн дундаж температур -1,3 гэх үзүүлэлтээр уг жагсаалтыг тэргүүлсэн бол удаах байрт Москва /+4.1/, Хельсинг /+4.5/, Оттава /+5.5/, хотууд багтсан байна.”Улаанбаатар хот зун дунджаар 20 градус дулаан байдаг.Харин өвөлдөө -15-30болж хүйтэрдэг, дэлхийн хамгийн эрс тэрс уур амьсгалтай газруудын нэг” хэмээн уг цахим хуудсанд мэдээлжээ.Сонирхуулахад, “ National Geographic” сэтгүүлээс энэ жил зарласан адал явдалд аялагчдын заавал очих 20 газрын тоонд манай нийслэл хот багтсан юм.
Нийтлэлч
Т.Жигүүр
Эх сурвалж
Өнөөдөр сонин
Т.Жигүүр
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.