Цалингийн хэмжээг тогтоох төслийг буцаалаа
Мөн "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай", "Авлигатай тэмцэх газрын албан хааг-чийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр баталъя гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжиж хууль болон тогтоолын төслүүдийг баталлаа.
Байнгын хороод, намуудын бүлэг, гишүүдийн дэмжиж санал нэгдсэн төсвийн урсгал зардлыг
бууруулах санал болон төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх саналууд бүхий зарчмын зөрүүтэй саналуудыг агуулсан Төсвийн тухай хуулийн төслийн талаар байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дарга Д.Хаянхярваа уншиж танилцуулав.
Танилцуулгын дараа гишүүдээс зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт авч, уг хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуралдаанаар "Цалингийн хэмжээ тогтоох, итгэлцүүр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байв. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж шийдвэрлэснийг гишүүдийн олонхи дэмжиж, тогтоолын төслийг санаачлагчид нь буцаасан юм. Ингээд төрийн албан хаагчид, ахмад настны тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг нэг сараар хойшлуулахаар боллоо.
Б.НОМИН
Эх сурвалж
Зууны мэдээ