130 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой боллоо
2011.11.28

130 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой боллоо

ТОВЧХОН
Сүхбаатар   дүүргийн   16   дугаар хорооны хүүхэд багачууд цэцэрлэгтэй болжээ.  Шинээр байгуулагдсан  171 дүгээр   цэцэрлэг   өнгөрсөн   баасан гарагт    үйл ажиллагаагаа эхлүүлж, эцэг    эхчүүд,     хүүхэд    багачуудын  магнайг тэнийлгэсэн юм. Тус цэцэрлэг нь Сүхбаатар  дүүргийн   16  дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны заводын орчимд сүндэрлэжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр тус хорооны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн 130 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.