Мах гурилын үнэ буурчээ
2011.11.25

Мах гурилын үнэ буурчээ

Мах гурилын үнэ буурчээ
ТОВЧХОН
  • Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ сарын 16 байдлаар Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 10 сарын дундажтай харьцуулахад 0,1хувиар өссөн гэсэн мэдээтэй байна.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр энэ сарын 16 байдлаар Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх 10 сарын дундажтай харьцуулахад 0,1 хувиар өссөн тооцоо гарчээ.

Хэдий нийт дүнгээрээ өссөн гэх боловч мах гурилын үнэ буурсан байна. Тухайлбал хонины мах 1,7-2,3 хувь,үхрийн ястай махны үнэ 0,4 хувь,адууны мах 3,8,ямааны мах 1,4 хувиар буурсан байна.
hunsnii-mah





Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.4-0.9 хувиар буурсан бол, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өссөн байна. Энэ сард 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4038 төгрөг, үхрийн мах /ястай/ 4650 төгрөг, ямааны мах 3220 төгрөг, адууны мах 3500 төгрөг, хонины цул мах 4200 төгрөг, үхрийн цул мах 5263 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
hunsnii-chinjuu
Харин гурилын үнэ  10 сарын дундаж үнэтэй харьцуулахад Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.8 хувиар буурсан байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.