Хараа хяналтгүй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав
2011.11.24

Хараа хяналтгүй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Хараа хяналтгүй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав
ТОВЧХОН
  • Улаанбаатар хотын хэмжээнд байгаа хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг илрүүлэх үзлэг шалгалт өчигдөр эхэллээ.
  • Эдгээр хүүхдүүдийн дотор арав гаруй жил ийм амьдралаар амьдарч, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсан хүүхдүүд бий болсон.
Улаанбаатар хотын хэмжээнд байгаа хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг илрүүлэх үзлэг шалгалт өчигдөр эхэллээ. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн хаяг тогтоох төвд цуглуулсан хүүхдүүдийг бүртгэлжүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм. 1994 онд батлагдсан Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийн дагуу НЦГ-ын дэргэдэх Хүүхдийн хаяг тогтоох, халамжийн төв нь гудамж, орц, траншейн, захаар тэнүүчилж буй хараа хяналтгүй хүүхдийг саатуулдаг газар болон байгуулагдсан юм.

Энэ төвийн үйл ажиллагааны чиглэл нь хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдохоос сэргийлэх зорилгоор түр саатуулах, эцэг эх, асран хамгаалагчийнх нь хаягийг тогтоож, хүүхдийг хүлээлгэн өгдөг юм. Улаанбаатар хотын хэмжээнд 120 орчим хүүхэд байнга тэнүүчлэн амьдарч байгаа тухай Цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээ байдаг. Эдгээр хүүхдүүдийн дотор арав гаруй жил ийм амьдралаар амьдарч, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсан хүүхдүүд бий болсон.
Тиймээс эдгээр хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх, бичиг баримтжуулах ажлыг эхлүүлээд байгаа нь энэ юм.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.