Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангажээ
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 405 дугаар ангийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглаж хамт олны санаачлагыг өрнүүлж анги, байгууллага, туслах аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 405 дугаар ангийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглаж хамт олны санаачлагыг өрнүүлж анги, байгууллага, туслах аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаад байна. Энэ ажлын хүрээнд бага оврын уурын зуух 2 ширхэг, цэвэр усны нөөцийн 5 тонны сав 1 ширхэгийг шинээр сольж угсран ашиглалтанд оруулаад байна.Туслах аж ахуйд 10 тонн өвс, гар болон хүчит тэжээл 3 тонныг бэлтгэн, худаг ус, хашаа саравч (мал, гахай, тахианы), түлээ нүүрс, хүнсний хангамжийг зохих түвшинд бэлтгээд байна. Мөн мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тариалгад бүрэн хамруулж мал эмнэлэгийн мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар үржилийн ажлыг зохион байгуулаад байна. Өнгөрсөн хугацаанд тус анги туслах аж ахуйгаас 1800 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 2,5 тонн төмс, хүнсний ногоо, 1100 ширхэг өндөг хүлээн авч албан хаагчдын хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн нь үнийн дүнгээр 1.636.000 төгрөгийн ашиг төсөвт оруулжээ.
Vip76.mn