Эрсдлийг бууруулах сан байгуулна
2011.11.24

Эрсдлийг бууруулах сан байгуулна

Онцгой байдлын ерөнхий газар
ТОВЧХОН
  • “Гамшгийн эрсдлийг бууруулах түншлэл хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний семинар боллоо. Уг семинар нь онцгой байдлын ерөнхий газар улсын албад, яамд, аймаг, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага ба төрийн бус байгууллага, олон улсын байгуу

“Гамшгийн эрсдлийг бууруулах түншлэл хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний семинар боллоо. Уг семинар нь онцгой байдлын ерөнхий газар улсын албад, яамд, аймаг, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага  ба төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, холбоод, сайн дурынхан бусад хамтрагч байгууллагуудын  хоорондын уялдаа холбоо,  харилцан ажиллагааг  сайжруулах  улмаар  Гамшгийн эрсдлийг бууруулах  түншлэл хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл / хороо байгуулахад тус байгууллагад дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэгтгэх, энэ талаар хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгах, дүн  шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж гаргах, талуудын хооронд зохицуулалт хийх бөгөөд зөвлөлийн дэргэд эрсдлийг бууруулах санг бий болгож ажиллах юм. Үндэсний зөвлөлийн дэргэд санг байгуулснаар гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр ба хувийн хэвшлийн харилцан ажиллагаа болон хамтын  оролцоо сайжирах, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах үйл ажиллагааг үндэсний түвшинд авч үзэх, түүнд чиглэсэн хөрөнгө санхүүжилтийг бий болгож,  гамшгаас хамгаалах арга хэмжээг улс, аймаг сум орон нутгийн төвшинд зохицуулах  хөшүүрэг бий болох юм.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.