Жендерийн харьцаагаар Монгол Улс 36 дугаарт жагсчээ
2011.11.23

Жендерийн харьцаагаар Монгол Улс 36 дугаарт жагсчээ

Жендерийн харьцаагаар Монгол Улс 36 дугаарт жагсчээ
ТОВЧХОН
  • Дэлхийн эдийн засгийн форумаас жил тутам улс орнуудын жендерийн харь-цааны тайлан судалгааг гаргадаг.
  • Энэ жилийн тайланд жендерийн харьцаа тэгш хангагдсан эхний дөрвөн орноор Исланд, Норвеги, Финланд, Швед жагссан нь өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан хэрэг байв.
Дэлхийн эдийн засгийн форумаас жил тутам улс орнуудын жендерийн харьцааны тайлан судалгааг гаргадаг. Энэ жилийн тайланд жендерийн харьцаа тэгш хангагдсан эхний дөрвөн орноор Исланд, Норвеги, Финланд, Швед жагссан нь өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан хэрэг байв. Харин 2010 онд зургаад бичигдэж байсан Ирланд улс нэг байр урагшилж айргийн тавд багтжээ. Монгол Улсын хувьд 135 орноос 36 дугаарт жагссан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад есөн  байраар ухарсан үзүүлэлт гэнэ. 2010 онд манай улс 27 дугаар байрт орж байжээ.

Уг чансааг гаргахдаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн хүйсийн харьцаа тэгш хангагдаж байгаа эсэхийг дараах дөрвөн үзүүлэлтээр авч үзжээ. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, эдийн засгийн орлого, эрэгтэй эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү зэргийг харгалздаг байна. Хоёрдугаарт, боловсролын төвшин, гуравт эрүүл мэндийн байдал, дөрөвт улс төрийн идэвх оролцоо, бодлого боловсруулах төвшинд эмэгтэйчүүДийн эзлэх хувийн жин хэд байгааг чухалчилдаг гэнэ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.