Андоррагийн Хант Улстай дипломат харилцаа тогтоожээ
2011.11.22

Андоррагийн Хант Улстай дипломат харилцаа тогтоожээ

Андорра
ТОВЧХОН
  • Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүр

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд манай улс эдүгээ дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд Андоррагийн Хант Улстай энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.
Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, Андоррагийн Хант Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нарcис Касал де Фонсдэвьела нар гарын үсэг зуржээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.