Дипломат харилцаатай улс нэгээр нэмэгдлээ
2011.11.22

Дипломат харилцаатай улс нэгээр нэмэгдлээ

Манай улс Андоррагийн Хант улстай дипломат харилцаа тогтоолоо гэж ГХЯ-наас мэдээллээ.
ТОВЧХОН
Манай улс Андоррагийн Хант улстай дипломат харилцаа тогтоолоо гэж ГХЯ-наас мэдээллээ. Тус улстай дипломат харилцаа тогтоох ажиллагаа өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотод болсон байна. Хоёр тал хамтын ажиллагаагаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх, хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцжээ. Энэ тухай хамтарсан албан мэдээнд манай улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг, Андоррагийн Хант Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Нарcис Касал де Фонсдэвьела нар гарын үсэг зурсан байна.  Андоррагийн Хант улстай дипломат харилцаа тогтоосноор манай улс НҮБ-ын гишүүн 155 улстай дипломат харилцаатай болж, тус улстай хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцах, хамтран ажиллах боломж нээгдлээ.
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.