2011 оны ургац хураалт ахисан үзүүлтэй байна
2011.11.21

2011 оны ургац хураалт ахисан үзүүлтэй байна

ТОВЧХОН
  • 2011 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 448.1 мянган тонн үр тариа

2011 оны ургац хураалтын дүнгээр  нийтдээ  448.1  мянган тонн үр тариа, үүнээс 437.9 мянган тонн буудай, 199.2  мянган тонн төмс,  105.2 мянган тонн хүнсний ногоо, 34.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус  хураан авч жилийн  хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны  62.6 хувийг  дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлжээ.

Ургац хураалтын дүнг 2010 оны ургацтай харьцуулахад  буудай  93.5 мянган тонн,  төмс  30.2  мянган тонн, хүнсний ногоо 14.9 мянган тонноор, “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөр хэрэгжилтийн суурь болох 2007 оныхоос буудай 328.9 мянган тонн, төмс 85.6 мянган тонн, хүнсний ногоо 26.1 мянган тонноор тус тус ахиу байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.