Ирэх онд “Дэнжийн 1000”-ын цагаан байруудыг төвийн дулаанд холбоно
2011.11.21

Ирэх онд “Дэнжийн 1000”-ын цагаан байруудыг төвийн дулаанд холбоно

Ирэх онд “Дэнжийн 1000”-ын цагаан байруудыг төвийн дулаанд холбоно
ТОВЧХОН
  • Өнгөрсөн баасан гаригт "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нээлттэй хаалганы өдөр зарлаж, хэрэглэгчидтэйгээ уулзсан юм.
  • Нийслэлийн орон сууц, албан байгууллагууд өвөлдөө даарахгүй дулаан өвөлжвөл дулааны сүлжээ компани ажлаа сайн хийж байна гэж дүгнэж болно.

Өнгөрсөн баасан гаригт "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нээлттэй хаалганы өдөр зарлаж, хэрэглэгчидтэйгээ уулзсан юм. Нийслэлийн орон сууц, албан байгууллагууд өвөлдөө даарахгүй дулаан өвөлжвөл дулааны сүлжээ компани ажлаа сайн хийж байна гэж дүгнэж болно. Гэхдээ айл бүр дулаан, сэтгэл хангалуун өвөлждөг гэвэл худлаа. Халаалт ирэхгүй байна гэсэн гомдол санал эднийд олон ирдэг байна. Энэ өдөр ч гэсэн» халаалттай холбоотой гомдол санал ярьсан хүмүүс цуварсаар байсан юм.


Дулааны сүлжээ компанийн хамгийн том асуудал бол шугам сүлжээнд гэмтэл гаргахгүй байх, халаалтаа айлуудад жигд хүргэх юм. Сүүлийн хоёр жил эдний шугам сүлжээнд ноцтой гэмтэл гарч, айл, өрх албан байгууллагуудын халаалтыг зогсоосон тохиолдол гараагүй гэнэ. Энэ өвлийн хувьд ч гэсэн шугам сүлжээний засвар үйлчилгээг найдвартай сайн хийсэн тул ноцтой аваар гарахгүй байх хэмээн тайл-барлаж байсан юм. Одоогийн байдлаар эднийх өвлийн горимдоо шилжин хэвийн ажиллаж байгаа юм байна. Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцны бух айл, өрх албан байгууллагууд халаалтаа авч дууссан гэнэ. Халаалт очихгүй байгаа юмуу, дутуу халааж байгаа газрууд эсвэл гэмтэлтэй шугам сүлжээг хяналтын самбар дээрээс 24.00 цагийн турш хянаж байдаг юм байна. Эндээс харахад шугам технологид ямар нэгэн гэмтэл байх-гүй, эцсийн цэгийн тасалгааны халаалт хэвийн байв. Эцсийн цэг гэдэг нь төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний төгсгөл хэсгийг хэлж байгаа юм. Энэ төгсгөл цэгт станцаас шахаж байгаа халуун ус градусандаа хүрч байвал хэвийн байна гэж үздэг байна. Гадна агаар хүйтэрвэл дагаад халаалтын температурыг өсгөнө. Тодруулбал, гадаа -39 градус хүйтэн байвал сүлжээний температурыг 150 градуст хүргэж өсгөдөг байна. Одоогоор нийслэлд шөнө-дөө 16-17 градус хүйтэн байгаа учраас станцаас 103 градусын халуун ус өгч байгаа юм байна. Нийслэлийн дулааны шугамын хамгийн зүүн эцсийн цэг нь Баянзүрх дүүргийн БХИС, Шар хадны "Газарчин" дээд сургууль, Офицеруудын ордон хүртэл төвлөрсөн дулааны шугамд холбогджээ.


Урагшаа Их тэнгэрийн ам, Зайсан толгой, баруун тийшээгээ Сонгино-хайрхан дүүргийн Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж хүртэл дулааны шугам сүлжээнд холбогд-сон байна. Үүнээс цаана байгаа орон сууц барилга байгууламжууд жижиг уурын зуухнаас халаалтаа авдаг байна. Халаалт нь хангалттай очихгүй байгаа хэрэглэгчид тухайн СӨХ буюу орон сууцны компанидаа гомдол гаргах шаардлагатай аж. Учир нь орон сууцны халаалтын системд бөглөрөл үүсч, халуун ус гуйхгүй байх тохиолдол олон гардаг Гэнэ. Зарим айлын халаалтын шугам зүү ч орохгүй зэвээр бөглөрчихсөн байдаг учраас халахгүй байх тохиолдол гардаг хэмээн тайлбарлалаа. Нээлттэй .хаалганы үеэр мөн дулааны шугам сүлжээнд холбог-дох хүсэлтэй компани-, аж ахуйн нэгжүүд ирсэн байв. Тухайлбал, "Цагаан ноён", "Баруун бүс" зэрэг компаниуд дулаан хангамжийн шугамд холбогдох хүсэлт гаргажээ. Гадаа агаар хүйтэрсэн үед шинээр шугам сүлжээ холбох ажлыг хийж болдоггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, дулаан холболтын ажил түр зогссон учраас ирэх жил өвөл болохоос өмнө асуудлаа шийдүүлэх хэрэгтэй гэсэн тайлбарыг өгөөд явуулж байв.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-ийн дэд захирал Р.Хайдаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Засвар үйлчилгээнд хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-Өнгөрсөн онд таван тэрбум орчим төгрөгөөр хөрөнгө оруулалтын их засвар,хийсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 2500 орчим аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж ажиллаж байна. Зургаан хэрэглэгч аж ахуйн нэгж төлбөр тооцооны улмаас гэрээгээ байгуулаагүй байна.

-Танайх нийслэлийн хичнээн байшин, орон сууцыг дулаанаар хангадаг юм бол?

-Улаанбаатар хотод нийтдээ зургаан мянга орчим барилга бай-шин төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангагддаг. Хотын захын орон сууцнууд, ялангуяа зүүн захын барилга, орон сууцнууд нүүрс түлдэг уурын зуухаар дулаанаа авч байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаан-баатар хотын зүүн талд байрлах Баянзүрх дүүргийн КТМС орчмын 60 гаруй барилга байшингуудыг дулааны эрчим хүчний төвлөрсөн шугам сүлжээнд холбож, уурын зуухнуудын үйл ажиллагааг зогсоо-сон байгаа. Ирэх оны хувьд, Баян-зүрх дүүргийн "Ус 15" хороолол, "Дэнжийн 1000"-ын цагаан байрнуудын уурын зуухнуудыг хааж, төвийн дулаанд холбохоор төлөвлөөд ажиллаж байна.

-Жил болгон халаалтын доголдол гардаг хорооллууд байдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Орон сууцны дотор талын дулааны шугам бөглөрч үүнээс болоод зарим айлуудын дулаан ирэхгүй байгаа тохиолдол бий. Үүнийг манай шугам сүлжээнээс түгээж байгаа дулаантай холбож ярихаасаа илүү тухайн байшин, барилгын шугам сүлжээг засах тал дээр анхаарах хэрэгтэй. Хуучин барилгуудад ийм асуудал байнга гаргадаг. Энэ тохиолдолд' СӨХ, орон сууц нийтийн аж ахуйн компанийн хариуцсан шугам сүлжээг засахад анхаарах хэрэгтэй. Орон сууцны байрны босоо шугам хам-гийн их бөглөрдөг. Өнгөрсөн 2010 онд нийт бөглөрөлтэй шугамтай орон сууцнуудын талаар судалгаа гаргасан. Судалгааг үндэслээд зарим хорооллын шугамын бөглөрлийг арилгасан. Хуучин дулаан нь доголдоод байдаг айлууд харьцангуй гайгүй болсон. Байнгын дулааны доголдолтой байдаг VI бичил хороолол, Эх нялхас, Сан-сар орчмын хорооллуудын шугамыг нь өргөтгөх, шинэчлэх арга хэмжээ авсан. Өнгөрсөн жилээс эхлэн эдгээр айлуудын дулаан хангамж эрс сайжирсан.

-Хүчин чадлын хувьд?

-Манай нийт станцуудын үйлдвэрлэж байгаа эрчим хүч өнөөдөр оргил цэгтээ хүрээд байгаа ш дээ. Цаашдаа дулааны тав дахь эх үүсвэр буюу тавдугаар цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүлэх-гүй бол хоёроос гурван жилийн дараа эрчим хүчний дутагдалд орно гэдгийг дээр, дооргүй ярьж байгаа учраас давтаад яахав.

-Засвар үйлчилгээг хангалттай сайн хийж чадсан уу. Өвөл дулааны шугам сүлжээ хагарах, ус алдаж, аваар гардаг шүү дээ?

-Манайд нийтдээ дулааны 340 км хос шугам байдаг юм. Үүний 90 . гаруй хувь нь газар доогуур, үлдсэн нь ил байрладаг. 340 км хос шугамын 30-40 км нь ашиглалтын хугацаа дуусаад нийтдээ 20-оос дээш жил ашиглагдсан байдаг. Тиймээс гэмтэл гарах, цоорох тохиолдол байнга гардаг. Гэхдээ жил болгон гурваас тав орчим тэрбум төгрөгөөр засвар үйлчилгээ хийгээд явж байна. Өнгөрсөн хоёр жилд ноцтой гэмтэл гараагүй. Урьдчилан сэргийлэх их засвар сайн хийгдэж байгаа.

-Дулааны шугам сүлжээ явж байгаа газар дээр барилга барьсан тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Одоогоор танай мэдлийн шугам сүлжээн дээр барилга барьж үйл ажиллагаа явуулж байгаа хичнээн газар байна?

-Дулааны шугам, тоног төхөөрөмжөөс 5-7 метр дотогш зайд барилга байшин барьж болохгүй гэсэн заалт байдаг. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд барилгажилт их болж байна. Дулааны шугам сүлжээнд хэт ойртуулж наалдуулж барьсан тохиолдол их байна. Хэдэн жилийн дараа дулаа-ны шугам нь муудаж, солих тохиолдол гарвал эдгээр гарааш, барилгыг буулгахаас өөр арга байдаггүй. Мэргэжлийн хяналт, холбогдох газруудад нь хэлж шалгуулж, гэрээ байгуулж ажиллаж байна.

-Дулааны үнэд ойрын хугацаанд өөрчлөлт орохгүй биз дээ?

-Дулааны үнийн тарифыг Эрчим хүчний зохицуулах газраас тогтоодог. Өнгөрсөн жил дулааны тариф 12 хувиар нэмэгдсэн. Ойрын зургаан сард дулааны үнэ нэмэгдэхгүй. Ер нь бол эрчим хүчний бодлогын хүрээнд 2014 оноос дулааны эрчим хүчний тариф зах зээлийнхээ үнэд шилжинэ гэсэн бодлого баримталж байна. Сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагааны зардал орлогоос харахад байнга ашигтай ажиллаж байгаа. Үр ашгийг дээшлүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж ажиллаж байна.

Нийтлэлч
Х.Цэнд-Аюуш
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.