Цахим үнэмлэхийг үнэгүй олгоно
2011.11.21

Цахим үнэмлэхийг үнэгүй олгоно

Иргэн бүрт цахим үнэмлэхийг үнэгүй олгоно
ТОВЧХОН
Иргэний цахим үнэмлэхийг энэ оны 12 -р сарын 26-ны өдрөөс ирэх оны зургадугаар сарын 20-ны хооронд Монгол улсын иргэн бүрт олгохоор болоод байна. Үнэмлэхийг засгийн газраас санаачилж хийж байгаа учир эхний ээлжид иргэн бүрт үнэ төлбөргүй олгохоор болжээ. Харин алга болгосон тохиолдолд одоо мөрдөж байгаа тарифын дагуу дахин олгох юм.

Цахим үнэмлэхэнд хувь хүний овог нэр,төрсөн он,сар өдөр, регистрийн дугаар ,хүйс,үнэмлэхний хүчинтэй байх хугацаа, иргэний оршин суугаа газрын хаяг ,төрсөн газар, иргэний гарын үсэг,үнэмлэхний дугаар зэрэг мэдээллүүд багтах юм. Дээр нь гарын хурууны хээ, үнэмлэх олгосон байгууллагын нэр,олгосон он,сар,өдөр, иргэний бүртгэлийн дугаар,тусгай тэмдэглэгээ зэргийг байрлуулах ажээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.