Эмзэг бүлгийнхэнд чиглэсэн төсөл үр дүнтэй байна гэв
2011.11.18

Эмзэг бүлгийнхэнд чиглэсэн төсөл үр дүнтэй байна гэв

Эмзэг бүлгийнхэнд чиглэсэн төсөл үр дүнтэй байна гэв
ТОВЧХОН
  • Дээрх хороодод нийт 113471 хүн амьдардагаас 6071 эмзэг бүлгийн өрх, 23348 эмзэг бүлгийн иргэд амьдарч байгаа аж.
  • . Мөн Сонгинохайрхан дүүргийн 22, 23-р хороодод 40 асран хамгаалагчийг бэлтгэжээ.

Монгол Улсын Засгийн газраас Азийн Хөгжлийн Банк, Японы Ядуурлыг бууруулах сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч буй юм. Зорилтот бүлгийн хүрээнд энэхүү төсөлд нийт 30 мянган  иргэнийг хамруулах ажээ. Одоогоор төсөл нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс  сонгогдсон 10 хороо болон 14 өрхийн эмнэлэгт туршилтын загвар хэлбэрээр хэрэгжиж буй бөгөөд төслийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч буй юм байна. Тодруулбал, төсөлд Баянзүрх дүүргийн 21, 22, 23, 24 Чингэлтэй дүүргийн 7, 19 Сонгино-Хайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хороодын эмзэг бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм. Дээрх хороодод нийт 113471 хүн амьдардагаас 6071 эмзэг бүлгийн өрх, 23348 эмзэг бүлгийн иргэд амьдарч байгаа аж. Тэдгээрээс 29803 нь 16-гаас доош насныхан бол 1236 нь өрх толгойлсон эцэг, эх, 8596 нь тэтгэврийн насны хүмүүс юм байна.

Мөн бүртгэлгүй 3752, даатгалгүй 11374 иргэн байгаа аж. Эмзэг бүлгийн эдгээр иргэд бүртгэлгүй, даатгалгүйгээсээ болж нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Сонгино-Хайрхан дүүргийн 22, 24, Баянзүрх дүүргийн 22, 24-р хороодод тус хөтөлбөр хэрэгжүүлж 526 иргэнийг бичиг баримтттай болгож нийгмийн суурь үйлчилгээ хүртэх боломжоор хангасан байна.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 22, 23-р хороодод 40 асран хамгаалагчийг бэлтгэжээ.  Асран хамгаалагчид нь асран хамгаалах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асран хамгаалах үйлчилгээг гэрээр үзүүлдэг аж.  “Эрүүл мэндийг дэмжих идэвхтэн бэлтгэх” төслийн хүрээнд 160 хүнийг эрүүл мэндийг дэмжигч идэвхтэнээр бэлтгэж, иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа явуулах, зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг мөн гэрээр үзүүлж иргэдийн талархлыг хүлээжээ.

Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25 дугаар  хороодод “Гэр хорооллын жирэмсэн болон төрсний дараах үеийн эхчүүдийн хяналт” загвар төслийг хэрэгжүүлж, эмзэг бүлгийн 1000 гаруй эмэгтэйг эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулсан бол  Баянзүрх дүүргийн 21, 22, Чингэлтэй дүүргийн 7, 19-р хороодод “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” загвар төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шүд эрүү нүүрний урьдчилан сэргийлэх үзлэгт эмзэг бүлгийн 6438 хүнийг  хамруулж,  500 хүнд шүдний өвчний яаралтай тусламж үзүүлсэн юм байна.

Нийтлэлч
Г.Дарь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.