2011.11.18
Алдарт эхийн одонг 619 ээж авлаа
Алдарт эхийн одонг 619 ээж авлаа
ТОВЧХОН
- Өнгөрсөн оны УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Эхийн алдар” одон олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Өнгөрсөн оны УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Эхийн алдар” одон олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Ингэснээр “Эхийн алдар” I зэргийн одонг өмнө нь долоон хүүхэд төрүүлсэн ээжид өгдөг байсан бол одоо зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд ч олгохоор болсон. Харин “Эхийн алдар” II зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлж хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн ээжүүдэд олгохоор болсон билээ.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 619 ээж өчигдөр “Эхийн алдар” одонгоо гардлаа. Энэ өдөр тус дүүргийн 1-20 дугаар хорооны 265 ээж I зэргийн одон энгэртээ зүүсэн бол 354 азай буурал II зэргийн одонгоор мялаалгасан юм.
Ээждээ баяр хүргэхээр яарсан хүүхдүүд эмээдээ цэцгийн баглаа өгөхөөр хүлээсэн ач, зээ их байв. Зарим ээжүүд “одон”-ийн хүүхдээ өхөөрдөж суугаа харагдсан. Арга ч үгүй биз. Эрийн цээнд хүрсэн ч эх хүнд хүүхэд нь үргэлж нялхаараа байдаг хойно. Ээжүүдийн хувьд хамгийн сайхан тэмдэглэлт үе энэ өдөр тохиож байлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Т.Цэгмидээс сэтгэгдлийг нь сонссон юм.
-“Эхийн алдар” одонгоор шагнуулсанд баяр хүргэе.
-Энэ сайхан өдөр “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнууллаа. Их баяртай байна. Бусад үр хүүхдээ сайхан хүмүүжүүлж байгаа ээжүүддээ баяр хүргэе. Цаашдаа элэг бүтэн үр хүүхдээ сайхан хүмүүжүүлээрэй гэж ерөөмөөр байна. Эгч нь гурван охинтой. Хүүхдүүдээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэх болно.

Нийтлэлч
Б.Сэлэнгэ
Эх сурвалж
Монголын үнэн
Б.Сэлэнгэ
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.