“Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхлэв
2011.11.18

“Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхлэв

“Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхлэв
ТОВЧХОН
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт өнөөдөр эхэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн  газраас зохион байгуулж буй  “Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт өнөөдөр эхэлж байна. Энэ сургалтанд Нийслэлийн онцгой байдлын газар хамтран оролцож мэргэжлийн удирдлагаар хангах юм байна.  Сүүлийн жилүүдэд дэлхийн экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийг хамарсан гамшиг, сүйрэл өсөх хандлагатай болж байна. Ялангуяа газар хөдлөлт дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож,  давтагдаж байгаа билээ.

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэзээ, хаана, ямар газар хөдлөлт болохыг урьдчилж тооцож чадахгүй байна.  Гэтэл газар хөдлөлтийн учруулж буй хор хохирол томоохон хотуудад хүндээр тусч байгааг  дэлхийн олон хотуудад болсон  гашуун сургамж харуулж байна гэж Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хэлэв. Улаанбаатар хотын хувьд нийт хүн амын тал хувь амьдарч байгаа. Хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь 6 балл, 52 хувь нь 7 балл, 23 хувь нь 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагддаг нь хүчтэй газар хөдлөлт болвол үлэмж хэмжээний хохирол амсах эрсдэлтэйг нотолж буй юм.  Ийм учраас газар хөдлөлтөнд бэлтгэлтэй байх,  хөдөлсөн тохиолдолд учирч болох хор хөнөөлийг багасгах, урьдчилан сэргийлэх шаардлагатай.  Энэ ч үүднээс сургалт зохион байгуулж байгаа аж. Сургалтын үр дүнд гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, удирдах ажилтнуудын мэдлэг, дадал сайжирч бэлэн байдлын түвшин дээшлэнэ гэж үзэж байна. 2 өдөр үргэлжлэх сургалтын нээлтэнд Улсын онцгой комиссын дарга, МУ-ын шадар сайд М. Энхболд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С. Ламбаа, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р. Виват  болон бусад албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.