Нийгмийн даатгалд өртэй газруудыг зарлана
2011.11.18

Нийгмийн даатгалд өртэй газруудыг зарлана

Нийгмийн даатгалд өртэй газруудыг зарлана
ТОВЧХОН
  • НДЕГ-аас. 30 сая төгрөгөөс дээш өртэй аж ахуйн нэгж байгууллагуудыг олон нийтэд зарлахаар болжээ.
  • . Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагууд ажиллагсдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан хэрнээ шилжүүлэхгүй их хэмжээний өр үүсгэдэг байна.
НДЕГ-аас 30 сая төгрөгөөс дээш өртэй аж ахуйн нэгж байгууллагуудыг олон нийтэд зарлахаар болжээ, Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагууд ажиллагсдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан хэрнээ шилжүүлэхгүй их хэмжээний өр үүсгэдэг байна. Энэ нь эргээд иргэдэд хохиролтой байдаг. Мөн зохих журмын дагуу төлөлт хийж Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нь бөглүүлээгүйгээс болоод тухайн даатгуулагч иргэн гэнэт өвдөж эмнэлэгт очиход даатгалаа төлөөгүй хэмээн хүлээж авахгүй чирэгдэл учруулах нь бий. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил дутах эрсдэл үүсэхээс гадна жирэмсэн, амаржсаны болон ямар нэгэн тохиолдлоор ажлаас халагдсан үед тэтгэмжээ авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй талаар албаныхан ярьж байлаа.
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.