Универсиадын тамирчид төрийн шагнал хүртлээ
- Олон улсын оюутны эрхийн өдөр / 11 сарын 17-ны өдөр/-ийг тохиолдуулан уг наадамд амжилттай оролцсон дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүсийг Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тус яаман дээр хүлээн авч уулзан
2011 оны 8 дугаар сард БНХАУ-ын Шинжинь хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” 26 дугаар их наадмын мөнгөн медальт, Мон-Алтиус БТДС-ийн оюутан,жудо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн тамирчин О.Чинбат, МУБИС-ийн оюутан, буудлагын урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн 3 дасгалд буудах төрлийн мөнгөн медальт тамирчин Ч.Нарантуяа нарыг “Алтан гадас” одонгоор, “Универсиад”-ын наадмын урт бууны хэвтээ 50 метрийн эрэгтэй багийн төрлийн мөнгөн медальт тамирчин Б.Бишрэл, Д.Ганзориг /Үндэсний БТДС/, ШУТИС-ийн оюутан Н.Баяраа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”- аар тус тус шагнажээ.
Олон улсын оюутны эрхийн өдөр / 11 сарын 17-ны өдөр/-ийг тохиолдуулан уг наадамд амжилттай оролцсон дасгалжуулагч, шүүгч, албаны хүмүүсийг Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр тус яаман дээр хүлээн авч уулзан МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханыг оюутны спортыг хөгжүүлэх үйлсэд оюутан ахуй үеэсээ эхлэн 22 жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн “Боловсролын тэргүүний ажилтан цол” тэмдэгээр, уг наадмаас 2 мөнгөн медаль хүртсэн буудлагын урт бууны багийн дасгалжуулагч С.Адилбиш, таэквондогийн олон улсын шүүгч Л.Отгонбаатар, шатрын мөнгөн медальт тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, буудлагын мөнгөн медальт тамирчин Ч.Нарантуяа, наадмын ажлын албаны дарга, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нарыг БСШУЯ-ны жуух бичгээр тус тус шагнасан байна.
Vip76.mn