УИХ-ын гишүүд тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ
2011.11.17

УИХ-ын гишүүд тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ

УИХ-ын гишүүд тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ
ТОВЧХОН
  • Удахгүй УИХ-ын сонгууль болно.
  • Тиймээс энэ удаад үргэлжлүүлж, 10 гишүүн тэрбумаа хэрхэн зарцуулсан талаар хүргэж байна.
Манай сонины "ММ-Чуулган" УИХ-ын 76 гишүүн тэрбумаа хэрхэн, яаж зарцуулсан юм бол. Улсын төсвөөс тойрогтоо бүтээн байгуулалтын ажил хийх, иргэд сонгогчдодоо хэрэгтэй зүйл хийхээр 76 тэрбумыг гаргуулсан УИХ-ын эрхэм гишүүд юу хийж бүтээсэн юм бол. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэнд сонгогдсон 76 гишүүн дахиад л тэрбум төгрөг захиран зарцуулах эрх авна. Харин энэ удаагийн парламентад суугаа эрхэм түшээд тэрбум төгрөгөөрөө  тойрогтоо юу хийснийг, хэрхэн зарцуулсныг  өөрсдөөс нь сонирхож, өнгөрөгч долоо  хоногт 43 гишүүнээс  тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан талаар хүргэсэн билээ. Тиймээс энэ удаад үргэлжлүүлж, 10 гишүүн тэрбумаа хэрхэн зарцуулсан талаар хүргэж байна. Харин дараагийн долоо хоногийн пүрэв гарагт үлдсэн 23 гишүүний тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулсан талаар хүргэх болно.

Н.Алтанхуяг:
-  Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бүтээн байгуулалт.
-  Зөөврийн ус түгээх байр
- Орчны тохижилт хийх, талбай байгуулах
-  СХД-ийн 80-р цэцэрлэгийг тоног төхөөрөмж
-  СХД-ийн Цагдаагийн хэлтэст тоног төхөөрөмж
-  Өрхийн эмнэлгийн урсгал засвар /СХД 8-р хороо/
-  СХД-ийн 67-р сургуульд Бөхийн дэвжээ, СХД-ийн 127-р цэцэрлэгт тоног төхөөрөмж
-  Усан оргилуурт талбай байгуулах /2-р байр/
-  СХД-ийн 105,  110 дугаар, Замын цагдаагийн тасагт тоног төхөөрөмж цэцэрлэгт тоног төхөөрөмж
-СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуульд Бөхийн дэвжээ барихад Усан оргилуурт талбай байгуулах /13Б байр/
-Усан оргилуурт талбай байгуулсан /1,2,3-р 60 айл/
- СХД-ийн 92-р цэцэрлэгт тоног төхөөрөмж худалдан авах, Орчны тохижилт хийх, талбай байгуулах
-/Соёлын төвийн урд/ Зөөврийн ус түгээх байр байгуулах, Хатуу хучилттай авто зам байгуулах /СХД, 23, 31-р хороо/, Спорт талбай байгуулах, орчны тохижилт хийх /22-р байрны дунд/, СХД-ийн 14-р хорооны 12-р байрнаас хойд Дэнжрүү чиглэсэн автозам, Гүний худаг /СХД, 32 хороо, Баруун Туруун/


Ж.Батсуурь:

-Говь-Сүмбэр аймагт усан спорт, сургалтын төвийн барилгын эхлэл-230 сая төгрөг, Дулааны станцын засварт 120 сая төгрөг, Улаанбадрах суманд дотуур байрны барилга 520 сая төгрөг, Замын-Үүд суманд цэцэрлэгийн барилга барихад340 сая төгрөг.


Р.Буд:

-Хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр гишүүдийн санаачилгаар улсын төсөвт ерөнхийлсөн багцаар хэрэгжиж байгаа төсөл. Хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа анхааран үзэж 500 сая төгрөгийг нь аймгийнхаа авто замыг сайжруулахад өгсөн. Энэ нь Сүхбаатар аймагт анх удаа хийгдэж байгаа төсөл. Хөдөө цэцэрлэгийн барилга маш хүнд байгаа. Манай аймгийн 12 сумаас хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хүрээ 50-75 хувьтай байгаа. Тиймээс цэцэрлэгийн барилгын өргөжилтөд зориулж зургаан суманд нийт 160 сая төгрөгийн төсөв өгсөн. Дараагийн томоохон хөрөнгө оруулалт болох малжуулах хөтөлбөрт 50 сая, жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр 30 сая төгрөг батлуулсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 25 сая. Егзөр Намхай Галсандаш хэмээх тамгатай хутагтын 140 жилийн ойд зориулж 100 гаруй сая төгрөгөөр музей барьсан байгаа. Сумын төвийн багийн дарга нарыг компьютержүүлж байна. Дөрвөн суманд тус бүр 7.5 сая төгрөгөөр багийн төв тохижуулж өгсөн.

Л.Болд:

-Хан-Уул, Багануур, Багахангай дүүргүүдэд дараах зүйлийг хэрэгжүүлсэн. Боловсролын үйлчилгээний дэмжих хөтөлбөр БСШУЯ-ны төсвийн багцад 400 сая төгрөг. Эрүүл мэндийн үйлчилгээний сайжруулах хөтөлбөр ЭМЯ-ны багцад 300 сая төгрөг. Хот суурин газрын дэд бүтэц, цахилгаан хангамжийн сайжруулах төсөл ЗТБХБЯ-ны төсвийн багцад 300 сая төгрөгийг зарцуулсан.

Д.Батбаяр:
-Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бүтээн байгуулалт
-Зөөврийн ус түгээх байр
-Орчны тохижилт хийх, талбай байгуулах
-СХД-ийн 80-р цэцэрлэгийг тоног төхөөрөмж
-СХД-ийн Цагдаагийн хэлтэст тоног төхөөрөмж
-Өрхийн эмнэлгийн урсгал засвар /СХД 8-р хороо/
-СХД-ийн 67-р сургуульд Бөхийн дэвжээ, СХД-ийн 127-р цэцэрлэгт тоног төхөөрөмж
-Усан оргилуурт талбай байгуулах /2:р байр/
-СХД-ийн 105,110 дугаар, Замын цагдаагийн тасагт тоног төхөөрөмж цэцэрлэгт тоног төхөөрөмж
-СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуульд Бөхийн дэвжээ барихад Усан оргилуурт талбай байгуулах /13Б байр/
-Усан оргилуурт талбай байгуулсан /1,2,3-р 60 айл/
-СХД-ийн 92-р цэцэрлэгт тоног төхөөрөмж худалдан авах, Орчны тохижилт хийх, талбай байгуулах /Соёлын төвийн урд/
Зөөврийн ус түгээх байр байгуулах, Хатуу хучилттай авто зам байгуулах /СХД, 23, 31-р хороо/, Спорт талбай байгуулах, орчны тохижилт хийх /22-р байрны дунд/, СХД-ийн 14-р хорооны 12-р байрнаас хойд Дэнжрүү чиглэсэн автозам, Гүний худаг /СХД, 32 хороо, Баруун Туруун

Лу.Гантөмөр:

-Алслагдсан гэр хороололд килиник сувилалд зориулж, 900 сая төгрөг, орон гэргүй хүмүүст утаагүй зуухтай гэр олгоход 100 сая төгрөг зарцуулсан. Үүний өмнөх багцаар Дамбадаржаад оношилгооны лаборатир 500 сая төгрөгөөр барьсан бөгөөд энэхүү лабораториа түшиглэн дээрх сувиллыг барьж байгаа аж.

С.Ламбаа:

-УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2010, 2011 оны төсвийн ажлаа хамт дүгнэсэн учраас хоёр оны төсвийн зарцуулалтыг хамтатгалаа. Явуулын амбулаторын машин тоног төхөөрөмжид 100 сая, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийг эрчим хүчинд холбох дэд станц барихад 50 сая төгрөг, Батцэнгэл суманд спорт заал барихад 250 сая төгрөг, Хашаат суманд 75 ортой хүүхдийн дотуур байр барихад 250 сая төгрөг, Цэнхэр суманд спорт заал барихад 250 сая төгрөг, Өлзийт сумын Байшир багийг тохижуулахад 20 сая төгрөг, Эрдэнэбулган сумын дөрвөн өрхийн эмнэлэгт автомашин авахад 20 сая төгрөг, Архангай аймгийн Хүүхдийн эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад 60 сая төгрөг, Өлзийт сумын цэцэрлэгийн их засварт 140 сая төгрөг, Архангай аймгийн 99 багийн эмч нарыг мотоциклоор хангахад 100 сая төгрөг, Их -тамир сумын спорт заалны барилга барихад 190 сая төгрөг, Архангай аймгийн 18 суманд худаг гаргахад 280 сая төгрөг, Өгийнуурын Орхоны голын гольдролыг өргөтгөхөд 40 сая төгрөг, Архангай аймгийн 19 сумын эмнэлгийг Германы Биохимийн шинжилгээний аппаратаар хангахад 200 сая төгрөг, Өлзийт сумын Ямаат баг, Чулуут сумын Зуун мод баг, Хашаат сумын Жаргалант багийн төвийг шинээр барихад 50 сая төгрөгийг тус тус зарцуулсан.

Д.Одбаяр:
-Дорнод аймгийн Хэрлэн. сумын сургууль болон "Дорнод" дээд сургуулийн их засварт 520.0 сая төгрөг, Дорнод аймгийн Гурванзагал, спорт заал барихад 350.0 сая төгрөг, мөн Хэрлэн сумын орон сууцны дээвэр засварт 150.0 сая төгрөг, Хэрлэн сумын цэцэрлэгийн их засварт 100.0 сая төгрөг, багийн Засаг даргын ажлын алба, сум багийн эмнэлэгт мотоцикль авахад зориулж 150.0 сая төгрөг, "Гэр төсөл" хэрэгжүүлэхэд 250,0 сая төгрөг Дэрлэн сумын ахмадын хороонд машин авахад зориулж, 20.0 сая төгрөг, Халхгол сумын сургуульд машин авахад зориулж, 20.0 сая төгрөг, Халхгол сумын сургуульд их засвар хийхэд 10.0 сая төгрөг, Дорнодын цэргийн анги, сургуульд хөгжмийн зэмсэг авахад зориулж 50.0 сая төгрөг, Хөлөнбуйр, Сэргэлэн сумдад "Малжуулах" төсөлд 45.0 сая төгрөг, Баян-Уул, Баяндун, Чулуунхороот сумдад "Хүнсний ногоо" төсөл хэрэгжүүлэхэд 40 сая төгрөг тус тус зарцуулжээ.

Ш.Сайхансамбуу:


-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 500 хүний суудалтай соёлын төв барих гээд хөрөнгө оруулалт хийсэн. Тосонцэнгэл сум нь хүн амынхаа тоогоор аймагтаа хоёрдугаарт ордог. Түүнчлэн 20 жилийн турш ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй. Тэрбум төгрөгийг шүдэнзний мод шиг тарааж, олон зүйлд хөрөнгө оруулалт хийхийг бодсонгүй. Томоохон бүтээн байгуулалтад зарцуулсан нь дээр гэж шийдвэрлэсэн.

Ж.Энхбаяр:

-Говь-Алтай аймгийн Хүүхэд залуучуудын спорт талбайд зориулж, 200 сая төгрөг, Аймгийн төвийн Дашпэлжээлин хийдийн тохижилтод 100 сая төгрөг, 22 багийн төвийг унаатай болгоход болон эрүүл мэндийн салбарт зориулж, 100 сая төгрөг, аймгийн Боловсролын салбарт 100 сая төгрөг, харин 500 сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд тус тус зориулжээ.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.